- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1998 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр/
Дугаар 41
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :
1."Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл"-ийг 2 дугаар, "Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын бодлого зохицуулалтын Үндэсний зөвлөл"-ийн ажиллах дүрмийг 3 дугаар, бүрэлдэхүүнийг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Хөтөлбөр, төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсвийн төсөлд тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд П.Цагаан, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав нарт даалгасугай.
3.Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж хяналт тавих, биелэлтийг дүгнэж ажиллахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ хөтөлбөрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч. ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
