A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хөтөлбөр/

2001 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 108

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 182 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт, Үндэсний хорооны дүрмийг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Нийгмийн халамжийн удирдлага, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, "Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаар тогтоолын 1, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

/Засгийн газрын 2005 оны 4 дугаар тогтоолоор 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР