A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1998 оны 10 дугаар сарын 28-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 199

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Нийтийн дуудлага худалдаагаар хувьчлах барилга байгууламжийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор, Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн хувьчлах жижиг аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад нэмж оруулах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.(1 дүгээр хавсралтад 2009-07-29-ний 232 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн хувьчлах жижиг аж ахуйн нэгжүүдийн жагсаалтын "Б. Улсын үйлдвэрийн газрууд" гэсэн хэсгийн "342. Улаанбаатар. Чингэлтэй. Шинжлэх ухаан хүрээлэнгийн "Эрдэм" компани улсын үйлдвэрийн газар.100.26" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР