A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1999 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 88

"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" Монгол Улсын хуулийн ЗЗ дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-т дор дурдсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай:

1.Хөтөлбөрийн "Хувьчлах томоохон аж ахуйн нэгжүүд" гэсэн "Гурав"-ын 2 дугаар жагсаалтаас 1 дүгээр хавсралтад нэр заасан аж ахуйн нэгжүүдийг хассугай.

2."Хөтөлбөр"-т "Арав.Уралдаант шалгаруулалт (тендер) буюу бусад аргаар хувьчлагдах аж ахуйн нэгжүүд (З дугаар жагсаалт)" гэсэн жагсаалтыг нэмж оруулан 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

З."Хөтөлбөр"-ийн "Нэг"-ийн 4-т "4.Үнэ, цэнэтэй аж ахуйн нэгж (З дугаар жагсаалт), Улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой аж ахуйн нэгж.Эдгээрт хамрагдах аж ахуйн нэгжүүдийн хувьчлах тухай аж ахуй тус бүрийн онцлогт тохирсон шийдвэрийг Засгийн газраас гаргана." гэж нэмсүгэй.

4."Хөтөлбөр"-ийн "Дөрөв"-ийн 1-д "хоёр хэсгээс" гэснийг "З хэсгээс" гэж өөрчилж "в/Уралдаант шалгаруулалт (тендер) буюу бусад аргаар хувьчлагдах үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүд (З дугаар жагсаалт)" гэж нэмсүгэй.

5."Хөтөлбөр"-ийн Гурав.Хувьчлах томоохон аж ахуйн нэгжүүд гэсэн 2 дугаар жагсаалтад 124.Улаанбаатар, Хан-уул, Эрчим импэкс, 100, 93 гэж нэмсүгэй.

6."Хөтөлбөр"-ийн "Зургаа.Томоохон аж ахуйн нэгжийг битүүмжилсэн дуудлагын худалдаагаар худалдах журам"-ын "А.4,25 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө бүхий аж ахуйн нэгжүүдийг худалдах журам" гэсэн дэд бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.

7."Хөтөлбөр"-ийн "Зургаа.Томоохон аж ахуйн нэгжийг битүүмжилсэн дуудлагын худалдаагаар худалдах журам"-ын "Б.4,25 тэрбум төгрөгөөс доош хөрөнгө бүхий аж ахуйн нэгжүүдийг худалдах журам" гэсэн дэд бүлгийн 1 дэх заалтын "... 4,25 тэрбум төгрөгөөс доош хөрөнгө бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг ..." гэснийг "... томоохон аж ахуйн нэгжүүдийг ... " гэж өөрчлөн найруулсугай.

8."Хөтөлбөр"-ийн "Б.4,25 тэрбум төгрөгөөс доош хөрөнгө бүхий аж ахуйн нэгжүүдийг худалдах журам" гэсэн дэд бүлгийн гарчгийг хассугай.

9."Хөтөлбөр"-ийн "Зургаа"-д дараахь заалтуудыг нэмж оруулсугай.Үүнд:

"...17.Хувьчлагдаж байгаа аж ахуйн нэгж төрийн өмчийн ногдол ашгийн өртэй бол хувьчлах доод үнийг уг өртэй тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлнэ.

18.Хувьчлагдаж байгаа аж ахуйн нэгж улсын нөөцийн бараа хадгалдаг бол тухайн аж ахуйн нэгжийн хувьчлалд оролцохыг сонирхогч болон түүнийг хувьчилж авсан этгээд нь уг нөөцийн барааг үргэлжлүүлэн хадгалах талаар тогтоосон журмын дагуу Улсын нөөцийн газартай тохиролцож, баримт бичиг үйлдэж, хамтарсан тушаалаар гэрээ байгуулан ажиллана.

19.Хувьчлагдаж байгаа аж ахуйн нэгж гадаадын болон дотоодын зээлийн өртэй, буцалтгүй тусламжийн бараа хадгалдаг, борлуулдаг бол уг аж ахуйн нэгжийн хувьчлалд оролцохыг сонирхогч болон хувьчилж авсан этгээд нь уг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар Сангийн яам, холбогдох газруудтай тохиролцож, баримт бичиг үйлдэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ