- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ /Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрын/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ /Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрын/
Дугаар 35
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрын хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай
2. Эдгээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Сүхбаатар аймгийн Засаг даргад тус тус даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тусгай хамгаалалтын газрын хилийн цэс, хамгаалалтын горимыг батлах тухай" Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
