- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
2003 оны 10 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 217
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Намнан уул, Хан Жаргалант уул, Их газрын чулууны байгалийн нөөц газрын хилийн зааг"-ийг хавсралт ёсоор тогтоосугай.
2. Эдгээр байгалийн нөөц газрын хамгаалалтыг холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Хөвсгөл, Булган, Дундговь аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
3. "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн заагийг тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 162 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
