- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ /Засгийн газрын 2004 оны 250 дугаар тогто

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ /Засгийн газрын 2004 оны 250 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
2001 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 6
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
