- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРЧ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРЧ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 243
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
2. Хүнс, хөдөө аж ахуйн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
1/ Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /стратегийн бодлогын хэлтэс, хөдөө аж ахуйн тусгай зориулалтын сангийн хэлтэс, төлөвлөлт, санхүүгийн хэлтэстэй/;
2/ Төрийн захиргааны удирдлагын газар;
3/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар / мал аж ахуйн хэлтэс, газар тариалан, техник, технологийн хэлтэс, хүнсний хэлтэс, бэлчээр-тариалангийн усжуулалтын хэлтэстэй;
4/ Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;
5/ Мал эмнэлгийн газар;
6/ Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
3. Хүнс, хөдөө аж ахуйн яамны орон тооны хязгаарыг 72 хүнээр, зардлын төсвийн хязгаарыг 602701,5 /зургаан зуун хоёр сая долоон зуун нэг мянга таван зуун/ мянган төгрөгөөр, цалингийн сангийн хязгаарыг 126668,5 /нэг зуун хорин зургаан сая зургаан зуун жаран найман мянга таван зуун/ мянган төгрөгөөр тогтоосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын 31 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
