A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 174-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 2ын

2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 266

Хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Хил хамгаалах байгууллагын цэргийн албан хаагчид, аймгийн төв, нийслэлээс бусад сум, суурин газарт байрладаг зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах радиотехник, радиолокаторын анги, салбарын офицер, ахлагч нарт олгох хоногийн хүнсний хангамжийн хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүнсний хангамжийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 214 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад хамааруулах тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ