A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХОВД АЙМГИЙН АЛТАЙН ЧАНАД ДАХЬ БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 120

Алтайн нурууны чанад дахь Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумд аймгийн төвөөс алслагдсан, нийгэм, эдийн засгийн хувьд хоцрогдсон, хүн амын амьжиргаа доройтон, хил орчмын стратегийн бүс нутаг эзгүйрч байгааг харгалзан эдгээр сумдын хөгжлийг түргэтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Ховд аймгийн Алтайн чанад дахь Булган, Алтай, Үенч сумдын хөгжлийн талаар авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2.Алтайн чанад дахь бүс нутгийг хөгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусган хөнгөлөлттэй зээл, тусгай зориулалтын сангийн хөрөнгийг ашиглах замаар хугацаанд нь шийдвэрлэж ажиллахыг холбогдох сайд, Ховд аймгийн Засаг дарга Л.Галбадрахад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ