A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2005 оны 246-р тогтоолоор хүчингүй/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 80

Хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгааны нэг болсоор байгаа хорт хавдар өвчинтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, уг хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /2 дугаар хавсралтыг 2002 оны 149 дүгээр тогоолоор хүчингүйд тооцсон./

2.Үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 1998 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт зохицуулан тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Улсын хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, түүний явц, үр дүнгийн талаар жил бүрийн 1 дүгээр улиралд Засгийн газарт мэдээлж байхыг хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга Л.Зоригт даалгасугай.