A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

2003 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 220

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих Үндэсний зөвлөлийн дарга Д.Насанжаргалд даалгах нь:

а/хоршоологчдын улсын зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Үндэсний зөвлөлийн хурлаар баталж хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай;

4. 2004-2005 онд багтаан аймаг, нийслэл, сум, дүүргийн холбогдох ажилтан, баг, хорооны Засаг дарга нарыг хоршооны сургалтад бүрэн хамруулж сургалтын зардлыг хариуцан гаргахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Хоршоодоос нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж байгаа хувь нэмрийг тодорхойлох, тэдгээрийн үйл ажиллагааны талаар статистикийн мэдээ, мэдээлэл гаргах журам боловсруулж мөрдүүлэхийг Үндэсний статистикийн газарт зөвлөсүгэй.

6. Хоршоодын холбоодод зөвлөх нь:

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.