- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ /2008-22-р хүчингүй/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ /2008-22-р хүчингүй/
2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 206
Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хэлэлцүүлэх гишүүдийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай
2. Улсын Их Хурлын чуулган болон Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд асуудал хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн түр эзгүй байх тохиолдолд асуудлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан хуваарийн дагуу танилцуулж байхаар тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуваарь батлах тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 177 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
