- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬЧЛАЛД ҮЛ ХАМААРАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУВЬЧЛАЛД ҮЛ ХАМААРАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 148
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.(
Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2009 оны 292 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 223 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 351 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон).
2.Төрийн улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдсон төрийн мэдлийн орон сууцанд суух албан тушаалтны жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
3. Одоо баригдаж байгаа орон сууцны болон орон сууцны зориулалтаар өөрчлөн ашиглаж болох дутуу баригдсан барилгууд, үйлдвэр, аж ахуйн газруудад түрээсээр ашиглагдаж байгаа орон сууцны зориулалттай байруудыг ашиглах замаар энэ тогтоолын хавсралтад дурдсан төрийн улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашдаг албан тушаалтнуудад зориулсан орон сууцны фондыг 1999 онд багтаан бий болгохыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
