A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУВЬЧЛАХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 165

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Дуудлагын худалдаагаар хувьчлах барилга байгууламж, дуусаагүй барилгын жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Халдварт өвчин судлалын төвийн барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулахаар хязгаартай дуудлага худалдаагаар, бусад объектуудыг нийтийн дуудлага худалдаагаар 1997 оны Ш улиралд багтаан хувьчлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН