A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, гэрчилгээг бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгу
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 205

Улаанбаатар хот

ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, гэрчилгээг бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээ/

Газрын тухай хуулийн 36.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, гэрчилгээг бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 24.3, 36.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем болон орон зайн өгөгдлийн мэдээллийн сангаас үзүүлэх үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл авах үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хураамжийн хэмжээг тогтоох тухай (Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, гэрчилгээг бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээ)" Засгийн газрын 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 205 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ