- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ /Засгийн га

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ /Засгийн газрын 2004 оны 250 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2001 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 51
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 151 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
