- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ЯАМНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ЯАМНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 151
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
/ЗГ-ын 2001 оны 51-р хүчингүй болсон/
2. Хууль зүйн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а/ Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газар;
б/ Төрийн захиргааны удирдлагын газар;
в/Эрх зүйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
г/ Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар. /2000 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
3. Хууль зүйн сайдын тэргүүлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Гадаадын иргэдийн асуудал эрхлэх зөвлөл, Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого зохицуулалтын албыг баталсан төсөвт нь багтаан тус яамны үндсэн бүтцэд оруулахгүйгээр холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллуулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад зөвшөөрсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 182 дугаар тогтоолын 1 дү- гээр зүйлийн "ж" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
