- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
(Энэ тогтоолыг 2010-07-07-ны 172-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2004 оны 7 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 163
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтыг 1 дүгээр, "Тэмдэглэлт өдрийг тэмдэглэх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад 2008-01-23-ны өдрийн 22 дугаар тогтоолоор нэмэлт орсон),
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иод дутлын эмгэгтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1996 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх талаар салбарын хэмжээнд гарсан шийдвэрүүдийг хууль болон энэхүү тогтоолтой нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
Текст томруулах
A
A
A
