- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-6-2-ны 220-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-5-25-ны өдрийн 220-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 20
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1, 12.5, 17.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх журмыг 1 дүгээр хавсралт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх үйлчилгээний хураамжийн хэмжээг 2 дугаар хавсралт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний загвар (тодорхойлолт)-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай
(Энэ тогтоолын 2-р хавсралтыг 2010-09-15-ны 237-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн дэвтэр хэвлүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
