A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (энэ тогтоолыг 2012-02-08-ны 38-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

(энэ тогтоолыг 2012-02-08-ны 38-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 7

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Чиг үүрэг нь Улсын мэргэжлийн хяналтын газарт шилжсэн улсын байцаагчдад эрх олгосон шийдвэрээ 2003 оны 1 дүгээр сарын 20-ны дотор хүчингүй болгохыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Засгийн газрын "Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай" 2000 оны 181 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд заасан "-Санхүүгийн хяналт шалгалтын алба" гэснийг хасч, "-Мэргэжлийн хяналтын алба" гэснийг "-Мэргэжлийн хяналтын газар" гэж, "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" 2000 оны 185 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн "и/Санхүүгийн хяналт шалгалтын газар" гэснийг "Мэргэжлийн хяналтын газар", "Байгаль орчин, экологийн хяналтын газар" гэснийг "Байгаль орчны газар", "Мал эмнэлэг, хяналтын газар" гэснийг "Мал эмнэлэг, үржлийн газар" гэж тус тус өөрчилсүгэй.

3. "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн "г/ Мэргэжлийн хяналтын хэлтэс", 6 дугаар зүйлийн "е" заалтын "/Эрүүл мэндийн хяналтын албатай/" гэснийг тус тус хассугай. /2, 3 дугаар зүйлийг Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4. Улсын мэргэжлийн хяналтын газрыг байгуулсантай холбогдуулан Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатарт мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосугай. /Энэ зүйлийг Засгийн газрын 2005 оны 152 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5. Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт, шийтгэвэр, торгуулийн хэвлэмэл хуудасны загварыг хавсралт ёсоор баталсугай.

6. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" 161 дүгээр тогтоол, 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох, эрхийг хүчингүй болгох тухай" 11 дүгээр тогтоол, 1996 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" 102 дугаар тогтоол, 2001 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" 278 дугаар тогтоол, 2000 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" 153 дугаар тогтоол, 1999 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" 44 дүгээр тогтоолын "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын албаны дарга Цоггэрэл овогтой Энхтайванд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын,..." гэснийг, 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Ерөнхий байцаагчийн эрх олгох, эрхийг хүчингүй болгох тухай" 85 дугаар тогтоол, 2000 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" 151 дүгээр тогтоол, 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" 57 дугаар тогтоол, 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" 148 дугаар тогтоол, 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн "Зарим хүмүүсийг ажилд томилох тухай" 174 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл болон 1995 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн "Дүрэм, журам, үнэмлэх, тэмдгийн загвар батлах тухай" 157 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.