- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭМЖЛИЙН НЭГЖИЙН ҮНДЭСНИЙ ЭТАЛОНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХЭМЖЛИЙН НЭГЖИЙН ҮНДЭСНИЙ ЭТАЛОНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 208
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :
1."Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай..
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой чиглэлийн төсөл, арга хэмжээг хандивлагч орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжтай уялдуулан тухайн жилийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт тусган ээлж дараатайгаар хэрэгжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргал нарт даалгасугай.
3.Урт, цахилгаан, дулаан, даралт, физик, хими, нягт, усны зарцуулалтын эталоныг бий болгох нийгэм, эдийн засгийн үндэслэл, ач холбогдлыг тогтоох хэмжилзүйн судалгаа, сорилт, шинжилгээний ажлыг шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд хамруулан шийдвэрлэж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэг нарт даалгасугай..
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
