A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 214

Хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хилийн суман, харуулд алба хааж байгаа офицер, ахлагч нарт олгох хоногийн хүнсний хангамжийн хэмжээ"-г хавсралтын ёсоор баталсугай...

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр батлагдсан хүнсний хангамжид шаардагдах зардлын 2000 оны эхний хагаст ногдох хэсгийг Хилийн цэргийг удирдах газрын төсөвт багтаан гаргах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид, уг зардлын мөн оны сүүлийн хагаст ногдох хэсгийг төвлөрсөн төсвийн зохицуулалтаар шийдвэрлэж өгөхийг Сангийн сайд Я.Очирсүхэд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ