- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
2000 оны 2 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 27
"Усны үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Усны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны орон тооны нарийн бичгийн даргаар Д.Басандоржийг томилсугай.
2.Уг Үндэсний хорооны нарийн бичгийн даргын үйл ажиллагааны зардалд 2000 онд шаардагдах 15903500 (арван таван сая есөн зуун гурван мянга таван зуун) төгрөгийг төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
