A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУВЬСАХ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 160

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын 2003 онд дагаж мөрдөх нормативыг хавсралт ёсоор баталсугай.

2. Цэцэрлэгийн нэг хүүхдэд улсын төсвөөс олгох хоолны зардлын хэмжээг 36000 (гучин зургаан мянган) төгрөгөөр тогтоосугай.

3. Ерөнхий боловсролын сургуулийн болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны (8 дугаар анги төгсөөд элссэн) ангиас дотуур байранд амьдрах нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 110950 (нэг зуун арван мянга есөн зуун тавин) төгрөгөөр тус тус тогтоож улсын төсвөөс санхүүжүүлж байсугай.

4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, сурагчдын дотуур байрны цахилгаан, дулаан,ус, тээврийн зардлыг тухайн цэцэрлэг, сургуулийн байршил, хэв шинжийг харгалзан орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байсугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж,холбогдох заавар, журмаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймаг, нийслэлийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн болон дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.