A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАРААГҮЙ ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛМӨР СУРГАЛТЫН ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

"Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийг 1997 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлсүгэй.

2.Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус үйлдвэрийн 1996 оны үйлдвэрлэл, үйлчилгээний алдагдлыг нөхөхөд зориулж 12 /арван хоёр/ сая төгрөгийг гаргахын хамт цаашид тус үйлдвэрийн дулаан, цахилгаан, уур, усны зардлын 50 хүртэлх хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байхыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Наранцацралтад даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН