A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХАД БАРИМТЛАХ ЗАРЧИМЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 57

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1985 онд сайшаасан "Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах зарчим"-ыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад баримтлах зарчим"-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг Үндэсний хөгжлийн газарт хариуцуулсугай.

2.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар 1992-1996 онд авах арга хэмжээний хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.

3.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин тусалж, тэдэнтэй хамтран ажиллах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажилд мэргэжлийн хяналтын байгууллагууд болон иргэдийг идэвхтэй оролцуулж байхыг яам, тусгай газарт болон аймаг, нийслэл,Нсум,дүүрэг, хороо, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд,Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН