A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮН АМЫН НИЙГМИЙГ БАТАЛГААГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 69

Эдийн засгийн хямрал гүнзгийрэн мөнгөний ханш унаж, бараа, үйлчилгээний үнэ, тариф байнга өсч байгаа нь хүн амын ихэнх хэсэг, ялангуяа төсөвт байгууллагад ажиллагчид, тэтгэвэр, тэтгэмж авагчдын амьдралд хүндээр тусч байна. Төсөвт байгууллагыны ажилтан, хүн амын эмзэг хэсгийн амьжиргааны баталгаажих түвшинг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1 дэх хэсэг ЗГ-ын 1993 оны 94 дүгээр тогтоолоор хүчингүй/

ХОЁР.Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй:

/1 дэх заалт ЗГ-ын 1993 оны 94 дүгээр тогтоолоор хүчингүй/

2.Шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан ажилтнуудынхаа хөдөлмөрийн хөлсний сүлжил, жишгийг хянаж шинэчлэх тохиолдолд цалин хөлсний болон үйлдвэрлэл, ажил,үйлчилгээний өсөлтийн зохистой харьцааг хангах зарчим баримтлахыг төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн удирдлагад зөвлөсүгэй.

3.Хөдөлмөрийн хөлсний шинэ сүлжээгээр нэмэгдэх цалингийн 50 хувийг 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс, үлдэх хэсгийг 1993 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс олгохоор тогтоосугай.

4.Бүх төрлийн тэтгэвэр авагчдад сард нэмж олгох нөхвөрийн хэмжээг 500 төгрөгөөр тогтоож, нөхөн олговрын 250 төгрөгийг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, үлдэх 250 төгрөгийг 1993 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус олгосугай.

5.Хүүхдээ асарсны тэтгэмж авч байгаа иргэдэд сард нөхөж олгох нөхвөрийн хэмжээг 300 төгрөгөөр, оюутан, сурагчдад улсаас сард олгох тэтгэлгийн хэмжээг 350 төгрө гөөр 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус нэмэгдүүлсүгэй.

6.Хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагчид сард 80 төгрөг, тасгийн эрх захирагчид 120 төгрөг, салааны захирагчийн орлогчид 160 төгрөг, жагсаалын даргад 200 төгрөгийн цалинг 1993 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгож байхаар тогтоосугай.

7.Энэ тогтоолын дагуу ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн 25-аас доошгүй хувийг байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, илүү шат дамжлага, давхардлыг арилгах, орон тоог цөөрүүлэх, захиргаа, үйлчилгээний зардлыг хямдруулах, бололцоотой төлбөрт үйлчилгээг өргөтгөх, туслах аж ахуй эрхлэх зэргээр дотоод эх үүсвэрээ дайчлан хангах арга хэмжээ авахыг яам, тусгай газар, аймаг, нийслэл, хотуудын удирдлага, байгууллагын эрх баригчдад даалгасугай.

8.Үнийн өсөлтийн индекс, хүнсний зүйл, барааны зохистой хэрэглээ зэргийг үндэслэн хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Улсын статистикийн газартай хамтран хагас,бүтэн жилээр шинэчлэн тооцож тодорхой саналыг Засгийн газарт танилцуулж байхыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд үүрэг болгосугай.

9.Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг тооцох асуудлыг хариуцсан орон тооны бус ажлын хэсгийг холбогдох яам, газар, олон нийтийн байгууллагын мэргэжлийн хүмүүсийг оролцуулан байгуулж ажиллуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт зөвшөөрсүгэй.

10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын "Индекс батлах тухай" 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 294 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн: