A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮН АМЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ЭЭЛЖИТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 184

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1, 2, дахь хэсгийг ЗГ-ын 1994 оны 163 дугаар тогтолоор хүчингүй болсонд тооцсон/

/3, 4, 5 дахь хэсгийг ЗГ-ын 1995 оны 98 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

6."Амьдрал ядуу, нэн бага орлоготой өрх, иргэд болон ахмад дайчдын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар тогтоолын 1дүгээр зүйлийн "а", "б"-д заасан нөхвөр олгогдоогүй, дор дурдсан тэтгэвэр авагчдад 1994 оны1 дүгээр сарын 1-нээс 800 төгрөгийн нөхвөр олгохоор тогтоосугай:

а)насны тэтгэвэр авч байгаа 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд;

7.Тэтгэвэр авагчдад олгож байгаа нөхвөрийг дор дурдсан хэмжээгээр нэмэгдүүлэхээр тогтоосугай:

10.Тэтгэвэр, тэтгэмж авагчдын өрхийн орлогыг тооцох журмыг боловсруулан 1994 оны 1 дүгээр сарын 15-ны дотор баталж мөрдүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), Улсын статистикийн газар (Б.ЦЭНД-АЮУШ)-т даалгасугай.

11.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн амын нийгмийн баталгааг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, тэтгэмж дээр нөхвөр олгох, амьжиргааны баталгаажих доод түвшинг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 1, 5, 6 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.