- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮН, МАЛ, АМЬТНЫ БРУЦЕЛЛЁЗ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮН, МАЛ, АМЬТНЫ БРУЦЕЛЛЁЗ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 119
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүн, мал, амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх талаар 1996-2000 онд хэрэгжүүлэх төслийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Хүн,мал, амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх талаар 1996-2000 онд хэрэгжүүлэх төсөлд тусгагдсан арга хэмжээнүүдийг орон нутгийнхаа төсвөөс санхүүжүүлэхийг холбогдох аймаг, Улаанбаатар хотын Засаг даргад, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалт,мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хүнс,хөдөө аж ахуйн яам /Ц.ӨӨЛД/, Эрүүл мэндийн яам /П.НЯМДАВАА/-д тус тус даалгасугай.
3.Хүн,мал, амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх талаар хамтран ажиллах асуудлыг хандивлагч зарим орон, олон улсын байгууллагад тавьж буцалтгүй тусламжийн хөрөнгийн эх үүсвэр олох арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яамтай хамтран авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны яам /Ц.ГОМБОСҮРЭН/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Худалдаа,үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A