- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНИЙ ЭМ, БИОБЭЛДМЭЛ ХУДАЛДААЛАХ АЖЛЫГ ЖУРАМЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮНИЙ ЭМ, БИОБЭЛДМЭЛ ХУДАЛДААЛАХ АЖЛЫГ ЖУРАМЛАХ ТУХАЙ
1992 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 19
Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй хүний эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, уламжлалт эм, танг улсын хилээр оруулах, гаргах, худалдах зориулалтаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглосугай.
2.Компани, пүүс, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуйгаас улсын хилээр оруулж ирсэн болон хувь хүмүүсийн гар дээр илүүдэлтэй байгаа хүний эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, уламлжлалт эм, тан нь монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байвал түүнийг мэргэжлийн байгууллагаас зохих журмаар эрх авсан тохиролцооны эмийн тасаг, санд төвлөрүүлэн худалдаалж байхыг аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа, Эрүүл мэндийн яаманд зөвшөөрсүгэй.
3.Энэ тогтоолын 1,2 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн тохиодолд хууль, хяналт, гаалийн болон эрүүл мэндийн албаны эрх бүхий албан тушаалтан олгогдсон эрхийнхээ хүрээнд гэм буруутай хүмүүст зохих арга хэмжэээ авч байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
