- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 124
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хүнсний тухай хууль, Хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 1995 оны 9 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудаас 1995-1996 онд авах арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтын, Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З, 4-т болон З дахь хэсэгт заасныг үндэслэн Хүнсний зүйлийн улсын сангийн дүр мийг 2 дугаар хавсралтын, Мал аж ахуй, газар тариалангийн нэгжээс үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүний өсөлтийг урамшуулах журмыг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Хүнсний тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан энэ тогтоолын 4 дүгээр хавсралтад дурдсан Засгийн газрын тогтоол, тогтоолын зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
