- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 6 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нийтийг хамарсан ажил зохион байгуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Нийтийг хамарсан ажлыг дээрх журмын дагуу эрчимтэй өрнүүлэх арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт, уг арга хэмжээнд 1998 онд зарцуулахаар төлөвлөсөн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгийг аймаг, нийслэлд хуваарилан хүргүүлж, зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Батбаяр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаяр нарт тус тус даалгасугай.
3.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулан зээл олгох, "Ногоон хувьсгал" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, "Сумын хөгжлийн сан" ажиллуулах зэрэг ажлын байр бий болгох чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээг харилцан уялдаатай хэрэгжүүлж байхыг Сангийн сайд Б.Батбаяр, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэнд,, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаяр, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
4. Нийт иргэдийг "Ногоон хувьсгал" хөтөлбөрт өргөнөөр хамруулах, тэдний хувиараа хөдөлмөр эрхлэх санаачилгыг өрнүүлэх, хоёрдогч түүхий эд, материал ашиглан хэрэгцээт зүйл үйлдвэрлэж байгаа байгууллага, иргэдийн туршлагыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол явуулж байхыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Н.Алтанхуяг, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаяр, Сангийн сайд Б.Батбаяр, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Билэгт нарт үүрэг болгосугай.
5. Хөдөлмөр эрхлээгүй хүмүүст зориулан богино хугацааны сургалтыг мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болон хөдөлмөр зохицуулалтын албаны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр зохион байгуулж байх, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, хандлагатай нийцэхүйц, уян хатан сургалтын агуулгыг тодорхойлох, багш бэлтгэх буюу тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаяр нарт үүрэг болгосугай.
6.Сангийн сайд Б.Батбаяр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярнарт даалгах нь:
7. Шинээр ажлын байр бий болгох буюу хөдөлмөр эрхлээгүй иргэдийг оролцуулан ажиллуулах боломжтой дотоод, Гадаадын санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх арга хэмжээ, төслийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамтай тохиролцон төлөвлөж, хэрэгжилтийг нь хамтран зохион байгуулж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
