- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 19
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
/1 дэх хэсэг ЗГ-ын 1996 оны 238 дугаар тогтоолоор хүчингүй болсон/.
2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрхийн актуудыг хөдөлмөрийн харилцааг зохицуулах чиглэлээр шинээр батлагдсан хуулиудад нийцүүлэх зэргээр хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллгааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/, Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/, Эрүүл мэндийн яам /П.НЯМДАВАА/-д даалгасугай.
3. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хороо/ П.БЯМБАЦЭРЭН/-д даалгах нь:
а/ хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, аюулгүй ажиллагааг хангах талаар зохиох ажлын чиглэлийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох яам, тусгай газар, Засгийн газрын бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, үр дүнг хагас, бүтэн жилээр тооцож ажилласугай;
4. Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Э.ГОМБОЖАВ/-д даалгах нь:
5. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
Текст томруулах
A
A
A
