A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 134

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хөдөлмөрийн нөөц, хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын байр болон ажил идэвхтэй эрж байгаа ажилгүй хүмүүсийн талаар нарийн судалгаанд үндэслэсэн үнэн зөв, тодорхой мэдээлэлтэй байж, ажиллах хүчний эрэлт, хангалтын тэнцвэрийг зохицуулах, ажилгүйдлийг багасгах талаар орон нутгийн онцлогт тохирсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч, дүнг хагас, бүтэн жилээр гаргаж Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд мэдээлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

2.Өмч хувьчлалын комисс, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгах нь:

а)"Ажил эрхлэлтэд туслах сан"-д Өмч хувьчлалын сангаас хуваарилах хөрөнгөөс гадна гадаад орон, олон улсын холобгдох байгууллагаас нийгмийн халамжийн зориулалтаар олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгө, улсын төсвийн зохих хувиийг оруулж байсугай;

б)Өмч хувьчлалын сангаас 1993 онд 20,0 сая төгрөг олгохын хамт урьд жилүүдэд Өмч хувьчлалын сангаас аж ахуйн нэгж, иргэдэд зээлээр олгосон хөрөнгийн болон ажлын байр нэмэгдүүлэх, жижиг үйлдвэрлэл хөгжүүлэтх зориулалтаар улсын төсвөөс 1991-1992 онуудад аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн хөрөнгийн энэ онд эргэж төлөгдөх хэсэг, түүнчлэн Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийн банкинд хувь нийлүүлсэн 50 сая төгрөгийг тус тус Ажил эрхлэлтэд туслах санд оруулсугай.

3."Ажил эрхлэлтэд туслах сан"-гаас дор дурдсан арга хэмжээнд зориулан хөнгөлөлттэй зээл олгож байхаар тогтоосугай:

4."Ажил эрхлэлтэд туслах сан"-гаас зохих хуваарийн дагуу хөрөнгө зарцууулах, үйлчилгээ хийх үүргийг Монгол хоршоо банкаар гүйцэтгүүлж байх тухай Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны саналыг зүйтэй гэж үзсүгэй.

5."Ажил эрхлэлтэд туслах сан"-гийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих, мэдээ, тайлан гаргах үүргийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд хариуцуулж, уг ажлыг гүйцэтгэхэд мөрдөх журмыг 1993 онд багтаан баталж мөрдүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ)-д даалгасугай.

6.1993 онд ерөнхий боловсролын сургуулийн ҮШ, Х анги төгсгөөд ажил, сургуульгүй байгаа хүүхдийг хүсэлтийг нь харгалзан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцуулах арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, боловсролын яам (Н.ӨЛЗИЙХУТАГ)-д, дээрх төвүүдэд элсэгчдийн тоог нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг 1993 оны төсвийн тодотгосон хэмжээнд зохицуулан шийдвэрлэхийг СангийнНяам (Д.ДАВААСАМБУУ)-д тус тус даалгасугай.

7.Хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний эрэлт, хангалт, ажлын байрны хангамж, бүртгэл мэдээллийн цогцолбор арга хэмжээг зах зээлийн эдийн засгийн харилцааны шаардлагад зохицуулан хэрэгжүүлэх үүрэгтэй хөдөлмөрийн биржийг 1994 оноос эхлэн аймаг, нийслэлийн дүүрэг, хотуудын түвшинд зохион байгуулж ажиллуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт, хөдөлмөрийн биржийг арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлж байхыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдад тус тус үүрэг болгосугай.

8.Хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний эрэлт, хангалтын асуудлыг хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой уялдуулан зохицуулах шаардлагатай байгааг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагууд ажлын байрны захиалга болон ажлаас халагдсан хүмүүсийн тухай мэдээллийг аймаг, дүүрэг, хотын хөдөлмөрийн биржид улирал тутам гаргаж өгдөг байх журам тогтоосугай.

9.Улсын статистикийн газар (Б.ЦЭНД-АЮУШ), Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ)-д даалгах нь:

10.Шинжлэх ухаан, боловсролын яам (Н.ӨЛЗИЙХУТАГ), Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), Сангийн яам Н(Д.ДАВААСАМБУУ)-д даалгах нь:

б)1993/1994 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн одоогийн хүч чадал, материаллаг баазыг бүрэн ашиглах замаар сургалтыг өргөжүүлэх, жил бүрийн элсэгчдийн 10-15 хувь нь төв, орон нутгийн хөдөлмөрийн бирж (зах)-ийн захиалгатай ҮШ, Х анги төгсөөд ажил, сургуульгүй байгаа нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах өрхийн хүүхэд байхаар зохицуулж тэднийг аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, хөрөнгөөр буюу зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж байх арга хэмжээ авсугай;

11.Нийгмийн эмзэг бүлэгт хамаарах хөдөлмөрийн насны иргэд болон хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүй хүмүүсээс ажиллагчдынхаа 50 хувиас доошгүйг бүрдүүлэх, ажилгүйчүүдэд зориулан өөрсдийн хүч хөрөнгөөр ажлын байр гаргаж, хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай бөгөөд үнэ хямдтай хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал, түүхий эд үйлдвэрлэж нийлүүлэх зэргээр ажилгүйдлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг орлогын татвар, түрээсийн төлбөрөөс хөнгөлөх зэргээр урамшуулж байх журам боловсруулж 1993 онд багтаан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВНнарт даалгасугай.

12.Ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Хан-уул дүүргийн нутаг Түргэний голд болон Налайх дүүргийн нутагт жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалах тусгай бүс тогтоож, тэнд суурьшин амьдрах хүмүүст зориулан эдэлбэр газар олгохыг нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжавт даалгасугай.

13.Налайхын уурхайн бололцоотой хэсэгт аюулгүй ажиллагааны зохих нөхцөлийг хангасны үндсэн дээр энгийн хялбар аргаар нүүрс олборлох арга хэмжээ авахыг Түлш,эрчим хүчний сайд Б.Жигжидэд даалгасугай.

14.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдтэй гэрээ хэлцэл байгуулан ажлын бүтэн бус өдөр, долоо хоногоор болон гэрээр тэднийг ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн хөлсийг цаг тухайд нь тооцож бэлнээр олгох журам тогтоож мөрдүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.