A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ

2000 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 155

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хууль, "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай" хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төр, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд 2000 оны 10 дугаар сарын 1-нээс 106 төгрөг 51 мөнгөөр, 2001 оны 10 дугаар сарын 1-нээс 146 төгрөг 45 мөнгөөр тус тус шинэчлэн тогтоож мөрдүүлсүгэй.

2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлтийг дагаж нэмэгдэх зарим тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтэд шаардагдах нэмэгдэл хөрөнгийг улсын төсвөөс гаргаж, хугацаанд нь олгох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР