A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 263

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төр, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цагт 177 төгрөг 51 мөнгө буюу сард 30000 (гучин мянган) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР