A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 108

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төр, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2000 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 146 төгрөг 45 мөнгөөр шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 259 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН