- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр/
1997оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 257
1997 онд хийсэн хөдөлмөрийн аюулгүй ажилагаа, эрүүл ахуйн түвшин тогтоох улсын үзлэгийн дүнд тулгуурлан, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооо, эздийн болон төрийн бус байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.
3.Үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг салбар, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж, биелэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд ирүүлж байхыг яамдын сайд, аймаг, нийслэлийн засаг дарга нарт, дүнг нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.
4.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи эрх зүйн харилцааг боловсронгуй болгох зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж 1998 оны 2 улиралд Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
