A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөр/

1999 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 98

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын, уг хөтөлбөрийг зохион байгуулж хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд холбогдох яам, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулж, үйл ажиллагааг нь хугацаатайгаар төлөвлөн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Ч.Содномцэрэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Бөөний худалдааны сүлжээг төв болон орон нутагт байгуулах, холбогдох төслүүдийг хэрэгжүүлэх талаар 1999 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хандивлагч орнуудын уулзалтын үеэр сонирхогч орон, олон улсын байгууллагад санал болгохыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ