A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 186

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасныг болон Монгол Улсын Их Хурлын 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хилийн цэргийг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын бүтцээс гаргаж Хилийн цэргийг удирдах газрыг байгуулсугай.

2.Хилийн цэргийг удирдах газрын удирдлагын орон тоог дарга 1, дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга 1 байхаар тогтоосугай.

3.Хилийн цэргийг удирдах газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, зардлын төсвийн хязгаар, төв аппаратын цалингийн санг Санийн сайд, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд нартай тохиролцон энэ онд багтаан баталж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд (Ш.ЖАДАМБАА)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ