A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг ЗГ-ын 2004 оны 90-р тогтоолоор хүчингүйд тооцсо
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг ЗГ-ын 2004 оны 90-р тогтоолоор хүчингүйд тооцсон/

2004 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 69

Дорноговь аймгийн зарим сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үр дүн, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, Гамшигтай тэмцэх комиссын хурлын шийдвэрийг харгалзан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ, Айраг сумдын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй

2. "Малын гоц халдварт өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 37 дугаар тогтоолын 2 дугаар зүйлээс "... Сайншанд, ... Эрдэнэ, ... Улаанбадрах, Замын-Үүд ..." гэснийг хассугай .

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Малын гоц халдварт өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 37 дугаар тогтоолын 1, 15 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР