- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хэлэлцүүлэх гишүүдийн хуваарь/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хэлэлцүүлэх гишүүдийн хуваарь/
2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 177
Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан асуудлыг хэлэлцүүлэх гишүүдийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай.
2. Түр эзгүй байгаа Засгийн газрын гишүүний асуудлыг хуваарьт заасан Засгийн газрын гишүүн хэлэлцүүлэх боломжгүй бол насаар хамгийн ахмад Засгийн газрын гишүүнд хариуцуулж байсугай.
3. Түр эзгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний асуудлыг Ерөнхий сайд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түр эзгүй байгаа Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний ажил үүргийг хавсран гүйцэтгэх тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
