A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 56

Банкны хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Худалдаа, хөгжлийн банкны өмнөх онуудын ашиг болон үндсэн хөрөнгийг тус банкны дүрмийн санг бүрдүүлэх төрийн өмчид тооцсугай.

2.Худалдаа, хөгжлийн банкыг үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилж тус банкны ерөнхий захирлыг Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчтэй тохиролцон томилж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

3.Худалдаа, хөгжлийн банкны ажлын хэрэгцээнд одоогоор хэрэглэгдэж байгаа үйлчилгээний барилга, тооцоолох техник, ажлын багаж төхөөрөмж, эд хогшлиыг тус банкинд эзэмшүүлэх асуудлыг Монголбанктай хамтран зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд н.Даваасамбууд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ