- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1995 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Худалдааны албан татварын тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаар тогтоолоор баталсан "Худалдааны албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам"-д дараахь өөрчлөлт оруулж 1995 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдүүлсүгэй:
а/З дугаар зүйлийн "б" заалтад "-бөөний худалдаа, хангамжийн байгууллага" гэсэн нэмэлт оруулах; /Энэ заалт Засгийн газрын 1995 оны 203 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
б/13, 16 дугаар зүйлүүдэд "...үнэлгээний 10 хувиар..." гэснийг "... үнэлгээний тогтоосон хувиар ..." гэж өөрчлөх;
в/17 дугаар зүйлийн "...импортолж авсан бараанд..." гэснийг "...импортолж авсан бараа,материал, сэлбэгт..." гэж өөрчлөх;
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх