- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Худалдааны албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Худалдааны албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах/
1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Монгол Улсын Худалдааны албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Худалдааны албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг хавсралтын ёсоор баталж, 1993 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Худалдаан татвар ногдуулах тухай" Засгийн газрын 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх