- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУДАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУДАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 12 сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 221
Дотоод зах зээлийн тогтвортой байдлыг хангах,худалдааны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэл болон аймгуудад бөөний худалдааны үйлчилгээ зохион байгуулан аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрт худалдааны байнгын сүлжээ бий болгож тогтвортой ажиллуулахад чиглэсэн дор дурдсан арга хэмжээг Монголын эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбооны гүйцэтгэх хороотой хамтран авч хэрэгжүүлэхийг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай:
а)хүн амын хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай бараа, бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж хэрэглэгчдэд хүргэх худалдааны сүлжээг бүрдүүлэхэд нийслэл, аймаг, сумын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг чиглүүлэх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг зах зээлийн эдийн засгийн харилцааны зарчимд нийцүүлэн дэс дараатай авч хэрэгжүүлэх;
б)хэрэглээний зүйлийн болон үйлдвэрлэлийн зориулалттай барааны бөөний худалдааг зохион байгуулахтай холбогдуулан нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг бөөнөөр нийлүүлэх хугацаа, хэмжээг тодорхой заасан графикийг нэвтрүүлж мөрдүүлэхийн хамт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс энэ талаар гаргаж буй санаачилгыг дэмжиж ажиллах;
в)мал, мах, ноос, ноолуур, арьс, шир, ангийн үс, үр тариа, төмс, хүнсний ногоог бөөнөөр бэлтгэх, нийлүүлэх ажлыг аймаг, сумын хэмжээнд зохион байгуулж, эдгээр бүтээгдэхүүний борлуулалтыг аль болох бөөний хэлбэрт оруулж бэлтгэлийн зүйлийн чанарыг сайжруулан аж ахуйн нэгжүүд болон хөдөөгийн хүн амын мөнгөн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
2.Улсын хэмжээгээр бөөний худалдааг өргөжүүлэх, худалдааны үйлчилгээг хүн амд жигд хүргэж, тогтвортой явуулах ажлыг дэмжих зорилгоор худалдааны албан татварын жилийн орлогын 2О хүртэл хувиар "Худалдааг дэмжих сан"байгуулж сангийн хөрөнгийг худалдааны зээлийн хэлбэрээр эргэлтэд оруулан ашиглах асуудлыг энэ онд багтаан судалж шийдвэрлэхийг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Худалдаа, үйлдвэрийн Няам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.
4.Бөөний худалдааг дэмжих, улмаар зах зээлийн зүй тогтлын дагуу дотоод худалдааны тогтвортой сүлжээг улсын хэмжээнд бүрдүүлэхэд банкны зориулалтын зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад тухай бүр гаргаж өгч байхыг Монгол банк (Д.МОЛОМЖАМЦ)-д зөвлөсүгэй.
5.Хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн худалдаа, үйлчилгээний дэг журам, соёлыг сайжруулах, цаашид худалдааны үйлчилгээг мэргэжлийн хүнээр эрхлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан худалдаа, үйлчилгээний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах ажлыг Зах зээлийн колледжийн болон бусад сургалтын баазад тулгуурлан зохион байгуулахыг Шинжлэх ухаан, боловсролын яам (Н.ӨЛЗИЙХУТАГ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
