A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 103

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, нийтэд шуурхай мэдээлэх, орчуулах үүрэг бүхий "Хууль зүйн мэдээллийн төв"-ийг байгуулсугай.

2.Хууль зүйн мэдээллийн төвийн дүрмийг баталж, аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулж, зохих удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.

З.Монгол Улсын олон улсын гэрээг орчуулах, албан ёсны болгох, мэдээлэх ажлыг хамтран зохион байгуулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН