A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛЬ ТОГТООМЖИЙН АКТ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ОРОН НУТАГТ ХҮРГЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН АКТ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ОРОН НУТАГТ ХҮРГЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн хууль тогтоомжийн акт, Засгийн газрын шийдвэрийг төрийн захиргааны орон нутгийн байгууллагуулдад хүргэн биелэлтийг шуурхай зохион байгуулах шаардлагыг үндэслэн "Төрийн мэдээлэл", Засгийн газрын мэдээлэл" сэтгүүлийг бүх шатны Засаг дарга (хот, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга) нарын албан ажлын хэрэгцээнд зориулан олгож байсугай

2.Эдгээр хэвлэлийн улирал тутмын захиалгыг нэгтгэн зохион байгуулж байхыг Хэрэг эрхлэх газар (С.БАНЗРАГЧ)-т, захиалгад шаардагдах хөрөнгийг төсвөөс санхүүжүүлж байхыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д тус тус даалгасугай.

3. "Төрийн мэдээлэл", "Засгийн газрын мэдээлэл" сэтгүүлийг ашиглах, хадгалах тухай журам"-ыг хавсралтын ёсоор батласугай.

4. Дурдсан сэтгүүлд хэвлэгдэн гарсан хууль, Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрүүдийг олон түмэнд мэдээлэх, тайлбарлан таниулах сурталчилах ажлыг шуурхай зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга /хот, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга/ нарт үүрэг болгосугай.