A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУУЛЬЧДЫГ ДАВТАН СУРГАХ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1998 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 68

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх "Хууль зүйн мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах хөтөлбөр"-ийн төслийн хүрээнд Хуульчдыг давтан сургах төв байгуулах тухай Хууль зүйн яамны саналыг зүйтэй гэж үзэж уг төвийг хавсралтад дурдсан орон тоотойгоор байгуулсугай .

2.Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах Монголын талын санхүүжилт болох 161000 ам.доллартай тэнцэх хөрөнгийг улсын төсвөөс 1998 оноос эхлэн З жилийн хугацаанд жил бүр хэсэгчлэн гаргахыг Сангийн сайд Б.Батбаярт зөвшөөрсүгэй.

3.Төсөл хэрэгжсэнээр бий болсон төрийн өмчийн хөрөнгийг улсын бүртгэлд авч, зарцуулалт, ашиглалтад хяналт тавьж байхыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ